eMaint - Засвар үйлчилгээний менежментийн автомат систем

eMaint систем | Альфа Кварц ХХК

Засвар үйлчилгээний менежментийн автомат систем

Засвар үйлчилгээний менежментийн автомат систем буюу Байгууллагын хөрөнгийн менежментийн программ хангамж нь тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийн засвар үйлчилгээний ажлын хуваарь гаргах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих зорилготой.

Уг систем нь байгууллагын хөрөнгийн талаарх өгөгдөл, мэдээллүүдийн дийлэнхийг нэг газар төвлөрүүлэн хадгалах боломжоор хангадаг. Ажил болон материалын менежмент, сэлбэг эд ангийн ашиглалтын үйл явцыг удирдан хянадаг. Мөн тухайн өмчийн ашиглалтын мөчлөгийн турш хийгдсэн засвар үйлчилгээний ажлуудыг бүртгэж, хянадаг.

Засвар үйлчилгээ, хангамж, үйл ажиллагааны хэлтсүүд байгууллагын өмч, ажлын захиалга, ажил үүсгэх хүсэлт, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, агуулах дахь сэлбэг хэрэгсэл, нөхцөлд тулгуурласан хяналт болон засвар үйлчилгээний хуваарь зэргийг удирдан зохион байгуулах зорилгоор уг системийг хэрэглэх боломжтой.

Засвар үйлчилгээний менежментийн автомат систем нь ямар давуу талтай вэ?

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд засвар үйлчилгээний менежментийн автомат системийг ашиглах нь засвар үйлчилгээний менежментийг амжилттай явуулж, үйл ажиллагааг өндөр түвшинд байлгахад чухал хөшүүрэг болж байна. Уг системийг нэвтрүүлснээр байгууллага дараах давуу талуудыг эдэлнэ:

  • Өмчийн ашиглалтын хугацааг уртасгах
  • Заавал биелүүлэх болон аюулгүй ажиллагааны бусад стандартуудад нийцэж ажиллах
  • Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх
  • Ажлын гүйцэтгэлийн түвшинг сайжруулах
  • Гар ажиллагааг багасгах
  • Засвар үйлчилгээний зардал хэмнэх
  • Ажилтны ажлын бүтээмжийг дээшлүүлэх
  • Цаасгүй орчныг бий болгох
  • Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
  • Тоног төхөөрөмжийн сул зогсолтыг багасгах

eMaint

eMaint нь ажлын захиалга, урьдчилан сэргийлэх үйлчилгээний хуваарь болон сэлбэг эд ангиудыг удирдан зохион байгуулах чиглэлээр олон нийтийн сайшаалыг хүртсэн автомат систем юм.

Дэлхий даяар 50,000 гаруй хэрэглэгчид эвдрэл уналтаас сэргийлэх, сул зогсолтыг арилган, найдвартай байдлыг дээшлүүлэх асуудлуудаа eMaint системд даатгадаг.

AQ компани тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ үр ашигтайгаар удирдан хянах, бүтээмжээ нэмэгдүүлэх, сул зогсолтыг арилгах зорилгоор eMaint системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Уг системийг ашиглаж, хэрэгжүүлэх тал дээр чамгүй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоогоор eMaint системийн тусламжтайгаар хуваарьт болон засаж залруулах ажлууд үүсгэх, ноогдуулах, мөн тэдгээр ажлыг хаах, гүйцэтгэсэн засвар үйлчилгээнүүдээ бүртгэж хянах, гол үзүүлэлт, гүйцэтгэлийн хэмжүүрийг илэрхийлсэн нарийн тайлан мэдээллүүдийг боловсруулж байна. eMaint системийн бичиг баримт хадгалах хэрэгсэл нь файл, тайлан мэдээллүүдийг ажилтан болон менежерүүд хоорондоо үр ашигтай байдлаар хуваалцах боломжийг олгодог. AQ компани мөн уг системийг нэвтрүүлснээр сэлбэг эд анги, нийлүүлэгчид болон худалдан авалтын захиалгуудыг илүү үр ашигтай байдлаар хийх боломжтой болсон.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, бидэнтэй холбогдоно уу.


eMaint - Засвар үйлчилгээний менежментийн автомат систем Gallery