Сургалт & Хөгжил

Сургалтын зөвлөх үйлчилгээ | Альфа Кварц ХХК

Бид ажилтан, албан хаагчдад сургалт явуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх тал дээр арвин их туршлагатай. Сургалтыг амжилттай явуулах түлхүүр бол сайн төлөвлөлт юм. Сургалтын өмнөх төлөвлөлтийн үйл явцад хайхрамжгүй хандах нь төсөл болон ажлын байрны өртөг зардал, хугацаанд 30% хүртэлх хувиар сөрөг нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Манай сургалтын зөвлөхүүд үнэлгээний төрөл бүрийн аргачлал ашиглан таны бизнесийн зорилтуудыг бүрэн хангах сургалтыг боловсруулан хүргэх болно.

Томоохон сургалтын төслийн амжилт нь нэн түрүүнд, ажиллагааг эхлэхийн өмнөх мэдлэг, мэдээллээс хамаардаг. Сургалтын хэрэгцээнд дүн шинжилгээ хийх замаар хэрхэн бизнесийн зорилтуудаа үр ашигтай байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх, түүндээ хэрхэн богино хугацаанд хүрэх тал дээр манай зөвлөхүүд туслах болно.

Хэрэгцээнд тулгуурласан сургалтын дизайн
Сургалтын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан агуулгыг боловсруулснаар суралцагчийн сурах хүсэл, оролцоог дээшлүүлэх боломжтой байдаг. Танай суралцагчид бусдаас өвөрмөц. Танай бизнесийн брэнд бусдаас ялгаатай. Тиймээс танай сургалт ч мөн адил өөр байх ёстой. Бидний санал болгодог хэрэгцээнд тулгуурласан сургалт нь байгууллагуудад тулгарч буй нарийн төвөгтэй, олон талт хэрэгцээг хангах зорилгоор тухайн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулагддаг.

Сургалтын агуулгыг боловсруулах
Сургалтын агуулгыг боловсруулах нь заримдаа сүрдмээр нүсэр ажил мэт санагддаг. Уг ажиллагааг Word програм дээр гарчиг үүсгэх шиг энгийнээр, эсвэл тусгай хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор сургалтын хэд хэдэн арга барилыг хослуулан зааварчилгаа өгөх систем боловсруулахтай адилаар нарийн төвөгтэй байдлаар ч харж болно. Таны бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах сургалтын агуулгыг боловсруулж, суралцагчдад амжилттай хүргэхэд бид тусалж чадна.

Сургалтын хэрэгцээ шаардлага
Бид хэрэгцээнд тулгуурласан сургалтыг боловсруулан хүргэхдээ хоёр хэмжиж, нэг огтлох зарчмыг баримталдаг. Сургалтын агуулгыг боловсруулахын өмнө хүлээгдэж буй үр дүнгийн талаарх нарийвчилсан зураглал гаргаснаар таны бизнесийн зорилт, суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах боломжтой болно. Хэрэгцээнд тулгуурласан сургалтыг боловсруулах нь Альфакварц компанийн хамгийн сайн чаддаг ажил бөгөөд бидний арга барил таны хүлээлтэд бүрэн нийцэх баталгаа болох болно.

Бидний боловсруулан санал болгодог сургалтын хөтөлбөрүүдээс дурдвал:

  • Танилцах сургалт
  • ЭМААБО-ы сургалт
  • Өндөр эрсдэлийн талаарх сургалт хөтөлбөр
  • Үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн сургалт
  • Тээврийн хэрэгслийн болон бартаат замын сургалт
  • Анхны тусламжийн сургалт
  • Галаас урьдчилан сэргийлэх сургалт
  • Яаралтай тусламжийн сургалт
  • Шинэ ажилтны сургалт
  • Удирдах ажилтны сургалт
  • Техникийн сургалт
  • Бараа бүтээгдэхүүний сургалт
  • Чанарын баталгаа болон хяналтын сургалт
  • Худалдааны сургалт
  • Даралтат савны сургалт
  • Тусгай үйлдвэрийн сургалт

Орчуулга, нутагшуулалт

Та сургалтын хөтөлбөрөө олон улсад таниулах хэрэгцээ гарвал орчуулах, нутагшуулах ажиллагаанд AQ туслах болно. Олон арван сургалтыг янз бүрийн хэл дээр дэлхийн олон улсад орчуулан хүргэж байсны хувьд энэ төрлийн төслийг хэрхэн амжилттай гүйцэтгэх тал дээр арвин туршлагатай. Тусгай үйл явц, технологийн тусламжтайгаар олон хэлний/үндэсний экспертүүд, орчуулгын түншүүдтэй илүү хялбар, шуурхай, эдийн засгийн үр ашигтай байдлаар харилцаж чаддаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.