Барилга
Барилгын Төслийн Менежмент | Альфа Кварц ХХК
Өнөөгийн барилга байгууламж нь төрөл бүрийн ур чадвар, технологи шаардсан маш нарийн боловсронгуй салбар болтлоо хөгжсөн байна. Барилгын төсөл хөтөлбөрийг төлөвлөх үед захиалагч шинэ төсөл эхлүүлж хэрэгжүүлэх, хүссэн үр дүндээ хүрэхэд шаардлагатай туршлага, цаг хугацаа, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байх шаардлагатай тулгардаг. AQ компанийн хувьд захиалагчийн төсөл хэчнээн нарийн төвөгтэй, хүч сорьсон байхаас үл шалтгаалан өнөөгийн зах зээлд өрсөлдөхүйц, тэргүүлэгч байр сууринд аваачихын тулд бүх авьяас чадвар, нөөц бололцоогоо дайчлан ажилладаг.
Захиалагч бүрийн төсөөллийг бодит болгохын тулд төсөл хөгжүүлэлтийн аюултай, аз туршсан замаар нарийн төвөгтэй хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлэхдээ төсөл хөтөлбөр бүрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу тохиролцсон төсөв, хуваарьт багтаан ажилладаг. Уламжлалт, эсвэл илүү нарийн цогц хөтөлбөрийн хувьд төслийн бүх үе шатанд эзэмшигчийн сонирхлыг нэгдүгээрт тавьж, төслийн интеграци, төслийн менежмент, барилгын менежментийн үйлчилгээ үзүүлдэг.
AQ компани нь төслийн дизайн ба гүйцэтгэлд хяналт тавих боловсон хүчин, туршлага бүхий объектив талын үүднээс эзэмшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх тохиолдол их байдаг. Ажиллах хүчнийг удирдан, өртөг зардлыг тооцох, гүйцэтгэлийн хуваарийг тодорхойлон, боломжид дүн шинжилгээ хийх, саад бэрхшээлийг урьдчилан харах бидний чадвар захиалагчийн эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавих нөхцөлийг бүрдүүлдэг. Бидний гол зорилго бол захиалагчдадаа орлох биш, тэдэнд зөвлөх, тэдэнд туслах юм. Бид захиалагчдадаа төслийн нийт мөчлөгийн турш зөв цагт зөв шийдвэр гаргах бүх боломжоор ханган, төслөө бүрэн хянах нөхцөлийг бүрдүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.