Хүний нөөц

Альфа Кварц ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс нь уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт хуримтлуулсан хүний нөөцийн менежментийн мэдлэг туршлагадаа тулгуурлан цагаа олсон, үр ашигтай дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхээр зорин ажилладаг. Бидний үндсэн зорилго бол сайтар бэлтгэгдсэн, мэргэшсэн ажиллах хүчнээр дамжуулан стандартын шаардлагыг бүрэн хангасан Хүний нөөцийн үйлчилгээг үзүүлж, бизнесийн үйл ажиллагаа, ажилтан, албан хаагчид, харилцагчдаа өсөн дэвжих боломжоор хангах юм.

“Байнгын, тасралтгүй сайжруулалт” бол Альфа Кварц компанийн Хүний нөөцийн багийн стратегийн гол зорилт юм. Бид үзүүлж буй үйлчилгээгээ илүү сайжруулах арга замыг үргэлж эрэлхийлж байдаг.

Бидний зорилго бол таны асуулт, санал хүсэлтэд хариулт болж чадахуйц үнэ цэнэтэй мэдээлэл, үйлчилгээ, нөөцийг цаг тухайд нь оновчтой байдлаар хангах юм.

Та хүний нөөцтэй холбоотой санал хүсэлтээ erdene.tungalag@alphaquartz.mn майл хаягаар илгээгээрэй