Техникийн болон Техникийн бус ажиллах хүчний шийдэл

Техникийн болон Техникийн бус ажиллах хүчний шийдэл | Альфа Кварц ХХК

Альфа Кварц нь таны бизнесийн шаардлагад нийцсэн мэргэшсэн ажиллах хүчээр хангах боломжтой. Ингэснээр таны бизнесийг зах зээлд өрсөлдөхүйц хэвээр байх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ та зардлаа хэмнэх боломжтой.

Бид өөрсдийн захиалагч нартаа тухайн төслийн хүрээнд шаардлагатай мэргэжлийн баг хамт олныг санал болгодог. 

  1. Ажилд авах – Альфа Кварц компани нь ажилчдыг үр бүтээлтэй ажиллуулах үүднээс шинэ болон хуучин ажилчдаа ялгалгүй нэгэн гэр бүл шиг хамтран ажилладаг. Шинээр орж буй ажилчдыг зохих дүрэм журмын дагуу сонгон шалгаруулж чадварлаг боловсон хүчнийг бэлдэж хамтрагч байгууллагуудад баталгаатай ажиллах хүчээр хангана.
  2. Бүртгэл – Сургалт – Альфа Кварцын Бүх ажилчид аюулгүй ажиллагааны чиг баримжаа олгох болон шаардлагатай бүх сургалтанд хамрагддаг. Манай ажилчид нь мансууруулах бодисын эсрэг бодлогын дүрэм журмыг сайтар ухамсарласан бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс ангид байхыг эрхэмлэдэг. Бид тухайн компанийн дотоод бодлого, дүрэм журам, аюулгүй ажиллагаа болон ажлын байрны чиг үүргийг тухайн ажилтанд тайлбарлаж зааварчилснаар ажиллахад бэлэн болгодог. Интеграцчилалын хугацааг богиносгохын тулд бид ажилчдаа ажилд гарахын өмнө мэргэшлийн зайлшгүй шаардлагатай сургалтанд хамруулдаг.
  3. Ажлын талбай дээрх удирдлага – хамтрагч байгууллагын төслийн хүрээнд тухайн ажлын байранд зориулсан тусгай мэргэшсэн менежерээр хангах боломжтой. Төслийн талбай дээр байрлан ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаа болон шинэ ажилчдын сургалтыг зохицуулж, төслийг цаг хугацаанд нь стандартын дагуу чанартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.
  4. Ажлын өртөг – Үйлчлүүлэгчийн шаардлагад тохируулан төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр хамтран ажиллаж болно.
  5. Цалингийн үйлчилгээ – Мөн бид ажилчдын цалин, татвар болон бусад зардалыг хариуцах боломтой.
  6. Дагаж мөрдөх, дэмжлэг үзүүлэх – Альфа Кварц нь хамтрагч байгууллагуудтайгаа урт хугацааны харилцаа тогтоохыг эрмэлздэг. Бусад ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг компаниудтай харьцуулахад бид төслийн хугацаанд гарах төсөвлөсөн зардлын хүрээнд эхнээс нь дуусах хүртэл төслийг хугацаанд нь амжилттай үйцэтгэхэд тууштай хамтран ажиллана. Альфа Кварц нь шаардлаггүй нэмэлт ажиллах хүчнээс татгалздаг бөгөөд үүгээрээ ч хамтран ажиллагч байгууллагууддаа өөр бусад үндсэн шаардлагатай ажилдаа анхаарал хандуулж ажиллах нөөц боломжийг бүрдүүлж өгдөг.

Монгол болон гадаадын зах зээлээс бид таньд шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг хангах боломжтой:

  • Удирдлага ба хяналт
  • Инженерчлэл
  • Төлөвлөлт ба логистик 
  • Техникийн болон техникийн бус
  • ЭМААБО-ны ажилтнууд
  • Бичгийн болон ярианы орчуулагчид
  • Үйлдвэрийн болон тоног төхөөрөмжийн чадварлаг операторууд
  • Мэргэшсэн чадварлаг боловсон хүчин
  • Чадварлаг ажилчид