Уул уурхай

Уул Уурхайн Төслийн Шийдэл| | Альфа Кварц ХХК

Үйлчилгээ

  • Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийх
  • Захиалагчийн тусгай шаардлагад нийцсэн тогтолцоо, баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд, хөгжүүлэлтийн концепц, дизайныг боловсруулах
  • Мэргэжилтэн, экспертийн тайлан гаргах
  • Санхүүгийн үйл ажиллагааны магадлан шинжилгээ хийх
  • Төсөл, уул уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх

Инженерчлэлийн үйлчилгээ

  • Системийн дизайн
  • Үйл ажиллагааны дэмжлэг
  • Оновчтой шийдэл
  • Дүн шинжилгээ / Аудит
  • Усны менежмент
  • Механик инженерийн үйлчилгээ
  • Цахилгааны системийн дизайн
  • Даралтат хийн системийн дизайн
  • Конвейерийн дизайн
  • Байгаль орчны инженерчлэл, зөвшөөрлийн зөвлөх үйлчилгээ
  • Байгаль орчны зөвшөөрөлтэй холбоотой стратеги, зөвлөгөө
  • Байгаль орчны зөвшөөрөл ба нийцтэй байдлын удирдлага
  • Үйл ажиллагааны дэмжлэг, байгаль орчны мониторинг

Зөвлөх үйлчилгээ
AQ нь уул уурхайн компаниуд, бие даасан эксперт, зөвлөхүүдэд зориулан санхүүгийн бие даасан дүн шинжилгээ хийх, мэргэжилтний тайлан гаргах, техникийн дэмжлэг үзүүлэх, ослын дүн шинжилгээ хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Бид уурхайн төлөвлөлт, инженерчлэл, ашиглалтын хуваарь, уул уурхайн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийн шаардлага, капиталын болон ашиглалтын тооцоо, инженерийн дизайн, байгаль орчны хязгаарлалт, зөвшөөрөл, төслийн гүйцэтгэл, боловсруулалтын мониторинг, үнэлгээ дүгнэлт ба хэтийн төлөвлөлт, тохиромжтой тохиолдолд ашиглалт, удирдлагын сайн туршлагуудыг багтаасан цогц дүн шинжилгээ бүхий тайланг гаргадаг.

Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах
AQ нь барилга байгууламж, уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагааг үр дүнтэй байдлаар удирдсанаар үнэ цэнийг хамгийн дээд хэмжээнд байлгахаар захиалагчидтайгаа хамтран ажилладаг. Шинэ уурхайн үйл ажиллагаа төлөвлөх, одоо ашиглаж буй уурхайн үйл ажиллагааг сайжруулах зорилгын аль нь байхаас үл шалтгаалан хүссэн үр дүндээ хүрч, хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэхэд тань AQ туслах болно. AQ-ийн уул уурхайн салбарт мэргэшсэн байдал, үйл ажиллагааны чадамж, салбартаа үнэлэгдсэн нэр хүнд, тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь захиалагчдад стратегийн болон үйл ажиллагааны үр ашигтай, тогтвортой шийдлүүдийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг.
AQ компани нь салбартаа олон жил тууштай үйл ажиллагаа явуулсан туршлагадаа үндэслэн төлөвлөлт, үйл ажиллагаа, үр ашигт хамаарах гол асуудал, бизнесийн үйл ажиллагааны хөшүүргүүдэд төвлөрөн хамгийн шилдэг үр дүнг үзүүлж чаддаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.