Засвар үйлчилгээ

Засвар Үйлчилгээний Төслийн Шийдэл | Альфа Кварц ХХК

Альфа Кварц нь

  • Найдвартай байдал болон засварын дадал зуршлыг сайжруулах нь үйлдвэрлэлийн болон засварын өртгийг бууруулдаг.
  • Ашиглалт, засвар, инженерийн баг найдвартай байдал, засварын ажлыг сайжруулахын тулд багаар ажиллах.
  • Энгийн дадлыг эхэлж хэрэгжүүлэх.
  • Найдвартай байдал, засварыг сайжруулалтын 90% нь ажиллах хүчний тухай.
  • Хүмүүс ажиллаж буй системээсээ илүү бүтээмжтэй ажиллаж чадахгүй.
  • Завгүй хүмүүс бүтээмжтэй байх албагүй, хүмүүс зөв зүйлээ хийж завгүй байх ёстой.
  • Ихэнх байгууллагууд юу хийхээ мэддэг боловч хэрэгжүүлж чаддаггүй.
  • Найдвартай байдал гэдэг нь ерөнхийдөө үйл явц, тоног төхөөрөмжийн найдвартай байдлын бүтээгдэхүүн гэдэг итгэдэг.

Найдвартай байдал, засварын менежментийн зөвлөх үйлчилгээ
Альфа Кварц нь олон улсад жижиг, дунд, том компаниудад найдвартай байдал, засварын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн олон жилийн туршлагатай. Бид уул уурхай, барилга байгууламж, төмөр, цемент зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбараас гадна хөнгөн үйлдвэрлэл, байгууламж дээр ажилладаг.  

Төлөвлөлт, хуваарилалт

  • Засварын төлөвлөгөө, хуваарилалтыг хэрэгжүүлэхэд “ Хүмүүс ажиллаж буй системээсээ илүү бүтээмжтэй байх боломжгүй” зарчмыг баримтална.
  • Засварын төлөвлөгөө, хуваарилалтын богино үгээр тодорхойлбол
  • Төлөвлөнө гэдэг нь тухайн ажлыг яаж, хэрхэн, ямар хугацаанд хийхийг хэлнэ. Ажлын төлөвлөгөөг ажлын хуваарь гаргахаас өмнө хийнэ.

Засварын үнэлгээний дараа хэрэгжүүлдэг түгээмэл санаачилга нь засварын төлөвлөгөө, болон хуваарь гаргах юм. Бид та бүхэнд:

  • Төлөвлөлт, хуваарилалтын хэрэгцээнд тулгуурласан эсвэл стандарт танхимын сургалт
  • Сайт дээрх төлөвлөлт, хуваарилалтыг сайжруулах заавар, зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэлтийн тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг танай байгууллагад үзүүлнэ.

Сэлбэг хэрэгслийн менежмент
Найдвартай байдалд суурилсан сэлбэг хэрэгсэл, материалын менежмент хэрэгжүүлэлт
Найдвартай байдалд суурилсан сэлбэг хэрэгсэл, материалын менежментийг Альфа Кварц танай ажилчдад өөрсийн мэдлэг, ажлын журмыг аль болох зөв, хурдан хүргэх замаар хэрэгжүүлнэ. Бид та бүхэнд хэрхэн зөв, чанартай, зохих тооны сэлбэг хэрэгсэл авах талаар зөвлөгөө өгнө.
Бид өөрсдийн төслүүд дээрээ найдвартай байдалд суурилсан сэлбэг хэрэгсэл, материалын менежментийн хэрэгжилтийг сэлбэг хэрэгсэл, материалын менежментийн шилдэг туршлагаасаа холбоо хамааралтай мэдээллүүдийг нь цуглуулах замаар сайжруулдаг. Жишээ нь: бид засварын агуулахад бараагаа хүлээн авах, материалын жагсаалт, эдийн засгийн хэмнэлттэй захиалгын тоо хэмжээ гэх мэт засварын агуулахтай холбоотой худалдан авалтын процессийг бий болгосон.

Учир шалтгааны дүн шинжилгээ (УШДШ)
Ослын шалтгааны дүн шинжилгээ- Альфа Кварцын асуудлын учир шалтгааныг арилгах процесс
Асуудал шийдвэрлэх сургалт, түүнийг бууруулахад ашиглагддаг түгээмэл нэр томъё “Ослын шалтгааны дүн шинжилгээ”-ний оронд Альфа Кварц нь “Асуудлын учир шалтгааныг арилгах” гэсэн нэрийг ашигладаг.   Учир шалтгааны дүн шинжилгээ нь ослын учир шалтгаанд анализ хийж хүссэн үр дүнд хүрэхийг хэлдэг. Хүссэн үр дүн нь асуудлыг арилгах байх ёстой.

Засварын аудит/засварын үнэлгээ
Стратеги, Засварын үнэлгээ & Сайжруулах төлөвлөгөө
Альфа Кварц нь салбарын шилдэг туршлага дээр тулгуурлан найдвартай байдал, засварын аудит, жишиг процесыг бий болгосон. Бид дэлхийн олон орны байгууллагатай олон жил хамтарч байсан туршлага дээрээ үндэслэн салбарын шилдэг туршлагыг бий болгосон. Шилдэг туршлага цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох тул бид өөрсдийн найдвартай байдал, засварын аудитын процессийг “Одоогийн шилдэг туршлага” (ОШТ) гэж нэрлэдэг. Олон компаниуд манай ОШТ-н стратеги, аудитын моделийг ашигладаг. Олон хэрэглэгч манай ОШТ-ыг хэрэглэж баталгаажуулж шалгаж үзсэн.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та бидэнтэй холбогдоно уу.