Strong Kad
Бидний тухай : Харуул хамгаалалтын салбарт, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайтай, ухаан санаа эрүүл, идэвх санаачилгатай, авхаалж самбаатай, хүнлэг ёс суртахуунтай, чадварлаг, мэргэшсэн баг хамт олон үйлчилгээний соёлоор тэргүүлэн ажиллах болно.
Бидний зарчим:
- Аюулгүй ажиллах
- Шударга байх
- Хариуцлагатай байх
- Шинэлэг байх
- Чанарыг дээшлүүлэх
- Сайн гүйцэтгэлтэй байх
- Багийн ажиллагааг чухалчлах
гэсэн үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа ямагт баримталсаар байх болно.
Алсын хараа : Чадварлаг боловсон хүчний цогц бүрэлдэхүүн, чанарын өндөр түвшинд ажиллаж, салбарынхаа шилдэг нь болох.
Эрхэм зорилго : Гэрээт харуул хамгаалалтын цогц үйлчилгээг тогтвортой хэрэгжүүлж чадварлаг боловсон хүчинтэйгээр үйлчлүүлэгч нарыг аюулгүй байдлыг дээд зэрэгт хангах
Бидний Уриа :
Хүлээлтээс давсан хурдан үйлчилгээгээр урьдчилан сэргийлэх
Үйл ажиллагааны чиглэл : Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах
Jelme Consulting group
Бидний тухай : Жэлмэ Консалтинг групп ХХК нь чанарын өндөр түвшинд Бизнесийн зөвлөгөө өгөх, Хүнд машин механизмын засвар үйлчилгээ, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Гадаад худалдаа зэрэг үйлчилгээг 30 гаруй жилийн туршлагатай гадаад дотоодын мэргэжилтнүүдийн хамт олон улсын стандартын хүрээнд бага өртгөөр хүргэх эрмэлзлээр 2018 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Алсын хараа : Үйл ажиллагааныхаа хүрээнд тэргүүлэгч компани болж Монгол Улсын төдийгүй олон улсын үйлчлүүлэгчдийнхээ “Хамгийн тэргүүний сонголт” болох.
Бизнесээ өргөжүүлж, аль ч цаг үед бизнесийн туршлага бүхий, мэргэжлийн итгэл даахуйц шилдэг баг хамт олон бүрдүүлж, хөгжүүлэх.
Эрхэм зорилго : Ямар ч нөхцөлд хамгийн аюулгүй үйлчилгээг үзүүлэх.
Үйл ажиллагааны чиглэл : Бизнесийн зөвлөгөө өгөх, Хүнд машин механизмын засвар үйлчилгээ, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Гадаад худалдаа
Silver construction
Silver Construction
Бидний тухай: Барилгын салбарт чанарын өндөр стандарт барьж, шинэлэг технологи нэвтрүүлэн ажиллах зорилгоор 2016 онд байгуулагдсан компани юм.
Алсын хараа: Сүүлийн үеийн барилгын технологийг нэвтрүүлэн, шинэлэг, өртөг багатай аргачлалаар чанарын өндөр түвшинд ажиллаж салбарынхаа хөгжлийн өнгийг тодорхойлох.
Эрхэм зорилго: Найдвартай, өртөг багатай бүтээгдэхүүнийг хурдан шуурхай үйлдвэрлэх.
Үйл ажиллагааны чиглэл: Байгууллага, үйлдвэр байгууламжуудад төрөл бүрийн засвар, барилга байгуулалт ба зөвлөх үйлчилгээ