Alpha Quartz LLC

Хүний нөөц

Альфа Кварц ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс нь уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт хуримтлуулсан хүний нөөцийн менежментийн мэдлэг туршлагадаа тулгуурлан цагаа олсон, үр ашигтай дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхээр зорин ажилладаг. Бидний үндсэн зорилго бол сайтар бэлтгэгдсэн, мэргэшсэн ажиллах хүчнээр дамжуулан стандартын шаардлагыг бүрэн хангасан Хүний нөөцийн үйлчилгээг үзүүлж, бизнесийн үйл ажиллагаа, ажилтан, албан хаагчид, харилцагчдаа өсөн дэвжих боломжоор хангах юм.

“Байнгын, тасралтгүй сайжруулалт” бол Альфа Кварц компанийн Хүний нөөцийн багийн стратегийн гол зорилт юм. Бид үзүүлж буй үйлчилгээгээ илүү сайжруулах арга замыг үргэлж эрэлхийлж байдаг.

Бидний зорилго бол таны асуулт, санал хүсэлтэд хариулт болж чадахуйц үнэ цэнэтэй мэдээлэл, үйлчилгээ, нөөцийг цаг тухайд нь оновчтой байдлаар хангах юм.

Та хүний нөөцтэй холбоотой санал хүсэлтээ Erka@alphaquartz.mn майл хаягаар илгээгээрэй

Сонгон шалгаруулалт

Манай компани үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд явуулахыг зорин ажилладаг бөгөөд ажилд орох хүсэлтэй хүн бүр; адил тэгш боломжийг олгодог. AQ компани таны ажилд орох өргөдөл тэнцсэн тохиолдолд тань руу эргэн болбогдох болно.

Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт татах

Бүрдүүлэх бичиг баримт

Ажилд бүртгүүлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг заавал хавсаргасан байна:

  • Товч намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Мэргэжлийн диплом, сертификат
  • Иргэний болон жолооны үнэмлэх
  • Нийгмийн даатгалын болон ЭМД-ын дэвтрийн хуулбар
  • Өмнө ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

Жич: CV (товч намтар) бол бусдад өөрийгөө таниулах хамгийн чухал баримт бичиг юм. Та сонирхсон ажлын байрандаа ажиллахыг хүсч байвал, СV-гээ зөв, оновчтой бичиж Erka@alphaquartz.mn хаягруу илгээн амжилтанд хүрэх боломжийг өөртөө нээгээрэй.

Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт татах

Барилгын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Албан тушаалын тодорхойлолтын дагуу үйл ажиллагаа явуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Барилгын төрөл мэргэжлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Тууштай ажиллах таныг тогтвортой байнгын ажлын байр хүлээж байна,
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй байвал давуу талтай
  • Цаг баримтлах
  • Найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Нэмэлт мэдээлэл

  • НДШ төлөгдөнө
  • Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хангана