Сайн үйлсийн аян – 2020
Альфа Кварц ХХК нь шинэ төрлийн коронавирус/Covid-19/ -ын хүнд үед, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэсгийн ахлагч нартай холбогдон ганц бие ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн 100 өрх, Баянзүрх дүүрэгт байрлах “Манай гэр” асрамжийн газарт даавуун амны хаалт болон ахуйн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг хандивлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сайн үйлсийн аян
Оюу толгой ХХК-ийн хэлтэс нэгж, ажилтнууд болон Оюу толгой компанитай хамтран ажилладаг нийлүүлэгчдийн зүгээс “Монголын Хүүхдийн Ордон ” үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулан хүүхдийн ордны барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах зарим ажлуудыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүллээ.